Онгоцны буудал дээр хугацаа алдах болон цаг хугацаатай өрсөж бүхнийг амжуулах аргууд.

Заримдаа агаарын аялал хүмүүсийн цаг хугацааг ихээхэн алдуулдаг. Та нисэх онгоцны буудал дээр хэдэн цагийн өмнө хүрэлцэн ирж, ачаа тээшний бүртгэл хийлгэхийн тулд урт дараалалд зогсох,  хил гаалиар шалгуулах, эцэст нь онгоцны нислэгийн рейсийг зарлахыг хүлээх гээд хугацаа ихээхэн алддаг.

Харин бизнес – нислэг нь үйлчлүүлэгчдэдээ огт өөр нөхцлийг санал болгодог.

Хэдийгээр олон хүн хувийн онгоцны нислэгийг зөвхөн тав тухтай, тансаг байдал гэж үзэцгээдэг бол ихэнх манай үйлчлүүлэгчид бизнесийн нислэгийг цаг хугацаа хэмнэх, өндөр үр ашигтайгаар аялах талаас нь бодолцож сонголтоо хийцгээдэг.

Нисэх онгоцны буудал дээр цаг хугацаа алдах хэд хэдэн хүчин зүйлүүд байдаг бол  харин бизнес-нислэг аливаа саатал гаргахгүй байх талаас нь оновчтой шийдэл сонголтуудыг санал болгодог.

Дугаарлаж зогсох.

Агаарын тээвэр, нисэх буудлууд зорчигчдыг 2 цагийн өмнө ирэхийг зөвлөдөг бөгөөд зарим тохиолдолд аялагчид  илүү их цагийг хүлээх болдог. (ялангуяа урт хугацааны нислэг, гар тээшийг шалгах шаардлагатай болох г.м.).

Онгоцны буудалд аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигчдыг шалгах үеэр дараалалд зарцуулах хугацааг урьдчилан таамаглахад хүндрэлтэй. .Зарим тохиолдолд хүлээх шаардлага гарахгүй байхад, заримдаа аялагчид нэг цаг орчим хүлээх тохиолдол ч байдаг. Шалгалт дууссан ч гэлээ танд хил гаалиар гарах дараалалд зогсох, түүнчлэн терминаль дээр нисэх онгоцонд орох хаалганы дугаар болон нислэг хийх рейсийг зарлахыг хүлээх  хэрэгтэй болно.

 → Бизнесийн нислэг таны цагийг хэрхэн хэмнэх вэ?

Таныг хувийн онгоцоор аялахад аюулаас хамгаалах шалгалт хийхгүй гэхэд болно. Таныг онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд жолооч тань баяртайгаар угтан аваад, машинаар нисэх онгоц, эсвэл  бизнес-терминаль руу хүргэж өгөх ба онгоц дотор хамгийн тансаг тав тухтай, үйлчилгээ үзүүлэх болно. Aviav TM (Cofrance SARL) компаний зүгээс аялагчдад онгоцны буудалд 15 минутын өмнө  хүрэлцэн ирэхийг зөвлөж байна.

Дамжин өнгөрөх

Манай гаригийн бүх агаарын замууд агаарын компаниудын шууд нислэгээр бүрхэгдээгүй. Зарим онгоцны буудлууд жижигхэн, эсвэл агаарын хөлгүүдийг ашиглахад зайдуу тусгаарлагдсан байдаг. Үүнтэй холбоотойгоор агаарын тээвэрлэгчид  харилцагч нартаа томоохон хотууд руу нисэх,  дамжин өнгөрөх нислэгийг санал болгодог. Эдгээрт түгээмэл бус чиглэлийн нислэгүүд орно. Өөр онгоцоор  дамжин өнгөрөх нислэг хийхэд ихэвчлэн хотын нэг өнцөгөөс нөгөөд шилжилт хөдөлгөөн хийх болдог бөгөөд энэ нь аяллын цагийг ихээхэн нэмэгдүүлдэг. Заримдаа зорчигчдын аюулгүй байдал болон гаалийн шалгалтыг дахин өнгөрүүлэх шаардлагатай болдог бөгөөд  заримдааа нислэг  хэд хэдэн цагийн зайтай явагддаг.

Бизнесийн нислэгээр та цагаа хэрхэн хэмнэх вэ?

Хувийн нислэгийн үндсэн  давуу тал бол онгоц хувь хүнийх байдагт оршино. Та бизнес-тийрэлтэт загвар, нисэх цаг хугацаа болон аяллын маршрутаас сонголт хийнэ үү. Зарим нисэх онгоцнууд агаарын хөлгөөс овор хэмжээ бага байдаг тул дунд зэргийн нисэх онгоцны буудал болон жижиг аэродромд зорьсон газрынхаа ойролцоо буулт хийх боломжтой.

Онгоцны буудал руу явах зам

Ихэнх томоохон хотууд өөрсдийн нисэх буудалтай ба хотын захиргаа агаарын боомтод хүрэх бүхий л боломжийг хангахын тулд бололцоотой бүхнийг хийдэг. Гэхдээ нисэх буудал руу явах зам хааяа ихээхэн  хугацаа ордог гэж үздэг.

 

Зарим нисэх буудал нь хотоос хол байдаг бөгөөд ихэнх агаарын тээврийн компаниуд нислэг үйлдэх онгоцны буудал болгох санал болгодоггүй. (нэг хотод хэд хэдэн нисэх онгоцны буудал байх тохиолдолд). Автомашины зам маш чухал бөгөөд урьдчилан таамаглахад хэцүү замын түгжрэл цаг хугацааг ихээхэн алдагдуулдаг.

 

Бизнесийн нислэг таны цагийг хэрхэн хэмнэх вэ?

Зарим нисэх онгоцны буудлууд хотын төвд ойрхон байдаг. Нью-Йорк Тетерборо гэхэд Манхэттэнаас 19 км, JFK нисэх онгоцны буудал 2 км-ийн зайд байрладаг. Альпийн нуруунд байрлах олон нисэх онгоцны буудлууд  зөвхөн Шамбери, Сион, Самедан-Санкт-Мориц болон Валер д’Аоста зэрэг хувийн онгоцны компаниуд үйлчилгээг явуулдаг. Цанын улирлын үеэр олон аялагчдад уулын замаар авирахаас илүүтэйгээр уулын бэлд газардах нь илүү сонирхолтой байдаг. Бизнес аяллын онгоцны буудал хотоос хол зайдуу байдаг ч  томоохон агаарын буудлууд ном журмаар нь онгоц буух ба хөөрөхөд туслаж, улирлаас ихээхэн хамааралтай замын хөдөлгөөний саатлыг зохицуулж өгдөг.

Хэрэв таны аян замын маршрут болон аялалд гарч болзошгүй аливаа хязгаарлалтаас үл хамааран   Aviav TM (Cofrance SARL) компанийн зүгээс танай нислэгт ямар онгоцны буудал ашиглах,  хамгийн оновчтой хувилбар болон хувийн бизнес – тийрэлтэт онгоцны түрээсийн талаар нарийн тодорхой тайлбарлаж, өөрийн үйлчилгээг санал болгох болно.

Бизнесийн нислэгийн талаар илүү ихийг мэдэж, үнэ өртөгийн талаар мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй онлайнаар эсвэл утсаар холбоо барина уу.

Aviav TM (Cofrance SARL) компаниар үйлчлүүлж аялалын цагаа хэмнэцгээе!

AVIA APP