Агаарын нислэгийн тухай таны мэдэхгүй,үнэхээр хачин баримтууд.

Поистине странные факты, которых вы не знали об авиаперелетах

Уур уцаар нервтэй зорчигчид, байвал болгоомжлох хэрэгтэй болох нь дээ. .Нас барсан хүний цогцсоос эхлээд аянгад цохиулах магадлал хүртэл – энэхүү 18-н баримтууд Таныг дараагийн удаагийн нислэгээс татгалзахаас өөр аргагүй байдалд оруулна. Аз болоход , ялангуяа  хувийн онгоцоор нисэхэд – хамгийн аюулгүй найдвартай нисэх арга замуудын нэг болоод байна.(мэдээжийн хэрэг, хэрэв та амжилттай нисч чадвал шүү дээ.)

  1. Нисгэгчдийн дийлэнх нь аянгын цохилтод өртсөн байдаг.

Нэгэн нисгэгч хэлэхдээ:  “ Би аянгад 2 удаа цохигдсон.Бусад нисгэгчдийн нэгэн адил.” Нисэх онгоцнууд аянгыг татах байдлаар зохион бүтээгдсэн.Та зүгээр дүнгэнэсэн дуу сонсож,тод гялалзсан дүрсхийх гэрэл үзээд л  энэн бүгд болно. Энэ нь аянгад цохиулсаны дараа нисэх онгоц газарт унана гэсэн үг биш юм.”

  1. Иргэний тээврийн нислэгийн үүрэг гүйцэтгэдэг олон онгоцнууд хүний цогцос, хүний эрхтнүүдийг тээвэрлэдэг.

Нэгэн нисэгч  Reddit хэвлэлд нийтэлсэн хуудсан дээр бичсэн нь: “Ачааны агаарын тээвэрлэлт олон төрлийн арилжааны нислэг үйлддэг. Ачааны нэг нь англи хэлээр товчилсон HR (Human Remains) гэсэн тэмдэглэгээг байнга тэмдэглэсэн байдаг.Үгчилбэл энэ нь “хүний цогцос” гэсэн утгатай.” “Зарим хүмүүс оршуулахыг хүсч байгаа газраасаа хол нас барсан байдаг. Тэдгээрийг модон хүрээтэй хайрцагт хийсэн байдаг нь,нэг ч зорчигч хэзээ ч онгоцны дотор байгааг мэддэггүй – тухайн контейнер ер бусын хэлбэртэй байдаг нь сонор сэрэмж чих дэлдийлгэж магадгүй. ” Хэрэв та  Delta авиакомпанийн нислэгийн үеэр HR гэсэн товчилсон үгийг сонсох,эсвэл харахад, энэ нь ачааны багажид нас барсан хүний цогцос байна гэдгийг харуулж байгаа гэсэн үг.   

Поистине странные факты, которых вы не знали об авиаперелетах

EasyJet зэрэг зарим компаниуд, ачааны агаарын тээвэрлэлт хийдэггүй, иймээс онгоцны багажинд авс байхгүй гэдэгт итгэлтэй байж болно.

Заримдаа  зорчигч шууд нислэгийн явцад нас барах тохиолдолд гардаг ба авиа компаниуд эдгээр асуудлуудыг өөр өөрөөр шийддэг.

  1. Нисгэгчид ядарсан үедээ заримдаа шууд кабин бүхээг дотроо унтдаг.

BALPA-ийн нисгэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хийсэн судалгаанд (Британийн нислэгийн холбоо), нисгэгчдийн талаас илүү хувь (56%) онгоцны бүхээг дотроо унтддаг болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Үүний зэрэгцээ, судалгаанд хамрагдсан нисгэгчдийн бараг гуравны нэг нь (29%) унтаж байх үед нь, хамтран нисгэгч нь бас унтаж байсан болохыг олж мэджээ.

  1.  Rolls Royce агаарын хөлгийн хөдөлгүүрийг тестэлж шалгаж, үхсэн шувууны дэгдээхийнүүдийг гаргаж тавьдаг. 

Шувууд 299 км / ц хурдалж чаддаг тул энэ нь Angry Birds-тоглоомтой бага зэрэг адилхан юм.

 Поистине странные факты, которых вы не знали об авиаперелетах

  1. Хамгаалалтын албаныхан нисэх багийнханд согтуу зорчигчоос хамгаалахад туслахгүй.

Заримдаа хөлөг онгоц дотор согтуу зорчигч чимээ шуугиан гаргах тохиолдолд байдаг – Энэ нь террористуудад,өгөөш болж, онгоцонд байнгын харуул хамгаалалт байгаа эсэхийг мэдэх боломжийг олгодог. Хэрэв та онгоц хулгайлах магадлалыг хамгийн бага байлгахыг хүсвэл зөвхөн нэг гарц байна- Энэ бол    хувийн онгоц түрээслэх явдал юм.

  1. Заримдаа хөлөг онгоцноос сүх олох боломжтой.

Нисэх онгоцны дугариг цонх болон  цахилгааны үүдэлтэй  галын аюул гарсан үед хана хаалтыг цохиход зориулж, ихэнхи тохиолдолд  онгоц дотор заавал сүх байлгах шаардлагыг тавьдаг.

Тайланд дурдсанаар Germanwings агаарын нисэх онгоцны компаний нисгэгч Патрик Зонденхаймер онгоцны кабинд түгжигдсэн 2-р нисгэгч Андреас Лубицийг аврахаар сүхний тусламжтайгаар нэвтрэн орохыг зорьсон боловч удалгүй хөлөг онгоц Францын Альпийн нурууны чулуулаг хадан хясааг шууд цохин осолджээ.  

  1. Онгоцонд байгаа “Шинэ” чихэвч тэр бүр үргэлж яг шинээрээ байдаггүй.

Агаарын нисэх компаний нэрээ нууцалсан ажилтан хэлэхдээ “Урт хугацааны нислэгийн үед зорчигчдод олгодог чихэвчнүүдийг битүүмжлэгдсэн уутанд хийж тарааж өгдөг боловч шинэ биш байдаг. Энэ нь агаарын хөлөг онгоцонд  болдог цорын ганц муухай зүйл биш юм.” Магадгүй хувийн нисэх онгоцны зорчигчид зөвхөн үүнээс зайлсхийж чадна гэж найдаж байна. 

8.Осол аваарийн улмаас нисэх онгоцыг буулгах үед зорчигчдын танхимын гэрлийг багасгадаг.

Нисгэгч Тим Морган Quora хуудсанд бичсэн захидалдаа: “Онгоц шөнө буух үед хүмүүсийг гаргаж шилжүүлэх зайлшгүй шаардлага гарах тохиолдолд зорчигчдын салон дахь гэрлийг багасгадаг.Ингэснээр хөлөг онгоцноос зайдуу гадна талыг  сайн харах чадвартай болохын тулд  таны нүд харанхуйд дасан зохицож амжих боломжтой болно.”

Поистине странные факты, которых вы не знали об авиаперелетах

  1. Нисгэгчдийн эрх мэдэл.

Нисгэгчдэд хуулиар хүмүүсийг баривчлах,торгууль ноогдуулах төдийгүй тэр битгий хэл нас барж буй хүний сүүлчийн хүслийн гэрч болдог. (нэг ёсны гэрээслэлийг батлагч)

  1. Кофеноос татгалз.

Дахин хэлэхэд, Reddit-ийн хуудсан дээр нэгэн хэрэглэгч ингэж бичсэн байна: ”Нисэх онгоцонд кофе үнэхээр жигшмээр муухай, яагаад гэвэл өглөө бүрийн онгоцны нислэгт гарахдаа хэн ч ус нөөцлөх сав суулгыг угаадаггүй.Үйлчилгээний ажилтанд нэг бол хэтэрхий бага цалин өгдөг эсвэл хангалттай цэвэрлэгээний материал өгдөггүйгээс ихэнхдээ зөвхөн кофены машиныг зайлж угаагаад, нунтаг кофе шидэлчихдэг.”“

  1. Өдрийн төгсгөлд агаарын ширүүн урсгал ихэсдэг.

Reader’s Digest хуудсанд дараах мэдээллэл гарав: “Хэрэв Та онгоцоор нисэхээс айж байгаа бол, хувийн нисэх онгоц ашиглаж байгаа, эсвэл арилжааны маршрутаар нисэж байгаа эсэхээс үл хамааран,аль болохоор өглөөний онгоцны рейсийн билет захиалахыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл, газраас дээшилсэн дулаан агаар хуйлрал болон өдөөгдөхөөс гадна өдрийн 2-р хагаст үргэлж ширүүн бороо орох магадлал өндөр болдог. ”

Business jet airhostess bringing the cup of coffee to the passenger
  1. Бүх зорчигчдыг хүргэж өгөхөөс илүү товлосон цагтаа хүргэх нь илүү чухал ач холбогдолтой.

Өөр нэгэн нисгэгч нэмж хэлсэн нь“АНУ-ын Тээврийн яамнаас транзит дамжин нисэх нислэгээр зорчигчдын 20% хоцорсон байсан ч нисгэгчид нислэгийг хойшлуулж болохгүй гэсэн цаг хугацааг  маш сайн нарийн баримтлахыг анхааруулсан тушаал гаргажээ. ”

  1. Нисгэгч нар олон төрлийн хоол идэх хэрэгтэй болдог.

Арилжааны зориулалттай болон хувийн агаарын хөлгийн нисгэгчдийн аль аль нь хоол хүнснээс хордох эрсдэлд өртөхгүйн тулд нэг төрлийн хоол идэж болохгүй.Мэдээжийн хэрэг, хоёр нисгэгч хоёулаа цагаан хоолтон бол нөхцөл байдал хүндрэх болно.Мөн тэднийг хоолоо хуваалцахыг зөвшөөрдөггүй байна.

Поистине странные факты, которых вы не знали об авиаперелетах

  1. 00-ийн өрөө гадна талаасаа түгжээтэй байж болно.

00-ийн өрөөнд ариун цэврийн өрөөний тэмдгээр далдлагдсан жижиг оньсон дэгээ түгжээ байдаг.Үүнийг цаад талаас нь нь татахад хаалга Тор-тор! гээд онгойдог.

Поистине странные факты, которых вы не знали об авиаперелетах

  1. 2003 онд нисэх онгоц хулгайлагдсан …одоо болтол түүнийг олж хараагүй..

Ачааны онгоцны зориулалтаар өөрчлөн засварлагдсан, дизелийн түлш зөөвөрлөж байсан Boeing 727 онгоцыг, 2003 оны 5-р сарын 25-нд хоёр механикч булаан хулгайлжээ. АНУ-ын ДАБЯ болон ТТГ-аас олон улсын хэмжээнд эрэл хайгуулын ажлыг эхлүүлсэн  боловч хулгайлгайлагсад олдоогүй төдийгүй тухайн онгоц ч  агаарт ууссан мэт алга болжээ.

  1. Хунтайж Чарльз болон Ханхүү Уильям хоёрыг хамтдаа нисэхийг зөвшөөрдөггүй.

Хатан хааны хүсэлтээр түүний хүү болон том ач хүү нь нэг рейсийн онгоцоор нисэх боломжгүй байдаг. Энэ нь тун ойлгомжтой. Хэрэв нисэх онгоц сүйрэлд орвол хатан ээж  нэг дор хоёр өв залгамжлагчаа алдахыг хүсээгүйтэй холбоотой юм.

Поистине странные факты, которых вы не знали об авиаперелетах

  1. Агаарын нислэгхамгийн аюулгүй тээвэрлэлтээр зорчих унаа хөсгийн 2-рт ордог.

Хэрэв та сонирхож байгаа бол зөвхөн байрны лифтнүүд онгоцноос илүү аюулгүй байдаг байна.

  1. Хамгийн богино зайны арилжааны нислэг Оркнейскийн арлуудын хооронд байдаг.

Шотландын бүлэг арлуудын нислэгийн хоорондох зай нь Эдинбургийн нисэх онгоц-ны  буудлын  нисэж, буух зурваснаас богино байдаг байна. Уэстрей ба Папа-Уэстрей,  арлуудын хоорондох хоёрхон минутын нислэг нь дэлхийн хамгийн богино зайны арилжааны нислэг гэж тооцогддог. Дашрамд хэлэхэд энэ нислэгийн билетийг буцаах тасалбарын үнэ 63 доллар гэнэ.

                                                                                                                                                  Шошина Ольга

Халуун орны диваажин VIP амралт
AVIA APP